sain uu

10-р ангийн дэвших жишиг тест 2011 он

14:32 , 2011-06-07 .. Бичигдсэн: Жишиг даалгавар .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

10-р ангийн Биологи хичээлийн жишиг даалгавар

“ Эс “ бүлэг сэдэв

1.Эсийг анх хэн нээсэн бэ?

А.Р.Гук   б.А.Левенгук   в.К.Бэр  г.Т.Шванн

2.Эсийн онолыг анх хэн нээж боловсруулсан бэ?

А.Р.Гук,Б.Мальпиги   б.А.Левенгук  в.К.Бэр,Ваксман  г.Т.Шванн,М.Шлейден

3.Эс дэх микроэлементүүдийг олж тэмдэглэ.

А.KSP     б.Cl,Mg,Na    в.N,K,O   г. Cu,I,Zn

4.Эндоплазмын гөлгөр торны мембран дээр нийлэгждэг бодисыг тэмдэглэ.

А.Уураг  б.Нуклейн хүчил  в.Өөх тос  г.гормон

5.Цитоплазм ямар үүрэгтэй вэ?

А.Эсийг хамгаална  б.Эсийн бодисын солилцоог явуулна.  В.Эсийн хөдөлгөөний үүрэгтэй   г.Эсийн дотоод орчин болно

6.Дараах бодгалийн аль прокариот эстэй вэ?

А.эвглен  б.хөвд в.мөөг  г.бактери

7.Эсэд ГФА хаана нийлэгждэг вэ?

А.Бөөм  б.Рибосом  в.Митохондри  г.пластид

8.Уургийн мономер юунаас тогтох вэ?

А.Аминхүчил  б.Пептидүүдээс  в.Цардуулын нэг молекулаас  г.Тосны хүчлээс

9.Лизосом ямар үүрэгтэй вэ?

А.ГФА нийлэгжих  б.Уураг,нүүрс ус,өөх тосыг задлана  в.шим тэжээлийн бодисыг хадгална. Г.Уураг,нүүрс ус,өөх тосыг зөөвөрлөнө.

10.Эсийн ямар эрхтэнцэрт фотосинтез явагдах вэ?

А.Митохондри   б.Рибосом  в.Хлоропласт  г.Лизосом

11.Ургамлын ямар хэсэгт тос ихээр агуулагддаг вэ?

А.Хальсанд  б.Жимсэнд  в.Үрэнд г.Ишинд

12.Эс,эдэд 1г өөх тос исэлдэн задрахдаа үүсэх энергийн хэмжээг ол.

А.38кДж   б.17,6кДж   в.40кДж  г.16,7кДж

13.Давхар мембрантай эрхтэнцэр аль нь вэ?

А.Вакуоль   б.Рибосом  в.Митохондри  г.Эсийн төв

14.Усанд ууссан буюу устай холилдсон молекул,эсийн дотор нэвтрэн орохыг  .............. гэнэ.

А.Фагоцитоз  б.Пиноцитоз    в.Онтогенез  г.Филогенез

15.Эс дэх химийн элементүүд,тэдгээрийн үүргийг харгалзуул.

1.Фтор     а.Хлорофиллийн бүтцэд оролцдог.

2.Магни   б.Яс,нуклейн хүчлийн бүрдэлд орно.

3.Төмөр  в.Бамбай булчирхай шүүрэлд орно.

4.Иод       г.Шүдний пааланд орно.

5.Фосфор  д.Гемоглобины бүтцэд оролцоно.

16.Эсийн эрхтэнцрүүдийг үүрэгтэй нь харгалзуул.

1.Эндоплазмын тор   а.Эсийг энергиэр хангана

2.Рибосом                  б.Бодисыг хуримтлуулах буюу зөөх

3.Гольджийн аппарат  в.Бодисыг зөөх,нийлэгжүүлэх

4.Лизосом                   г.Бодисыг задлана.

5.Митохондри             д.Уураг нийлэгжүүлнэ

17.Дараах схемийг гүйцээж бич.5 оноо

Нуклейн хүчил

Эсийн химийн найрлага

Шим бус бодис

 

Өөх тос

Нуклейн хүчил

 

 

 

 

 

 


18.Дараах хүснэгтийг нөхөж гүйцээ.5 оноо

Полимер нэгдэл

Мономер нэгдэл

Уураг

 

 

Глицерин

Цардуул

 

 

Нуклеотид

 

Глюкоз

19.ГАТЦАА дараалалд тохирох мРНХ-ийн дарааллыг нэрлэнэ үү?

А.  ЦТА ГТТ  б.ЦУАГУУ  в.АГЦТГГ  г.АГЦУГГ

20.Нэгэн зүйл бактериас ялган авсан ДНХ-ийн гинжинд цитозины эзлэх хувь 38 байсан бол аденины эзлэх хувийг ол.

                 А.76  б. 38 в.62 г.12

21. ЦАТЦАА дараалалд тохирох ДНХ-ийн нөгөө гинжийг ол.

                 А.  ЦТА ГТТ  б.ЦУАГУУ  в.АГЦТГГ  г.АГЦУГГ

22. Нэгэн зүйл бактериас ялган авсан ДНХ-ийн гинжинд тиминий эзлэх хувь 20 байсан бол аденины эзлэх хувийг ол.

                  А.10  б. 40 в.30 г.20

23.ДНХ-ийн нуклеотид бишийг ол.

А.Аденин  б.Тимин  в.Урацил  г.Цитозин  д.Гуанин

24. РНХ-ийн нуклеотид бишийг ол.

А.Аденин  б.Тимин  в.Урацил  г.Цитозин  д.Гуанин

25.ААААУУЦЦГ нуклеотид нь хэдэн аминхүчлийн тухай мэдээллийг төлөөлөх вэ?

                                          А.1    б.  2    в. 3    г. 4

26. АУААГУГЦГУУУ нуклеотид нь хэдэн аминхүчлийн тухай мэдээллийг төлөөлөх вэ?

                                          А.1    б.  2    в. 3    г. 4

27.Нэгэн уураг нийт 660 аминхүчлээс бүрддэг бол нуклеотидын тоог ол.

А.1980  б. 220  в.330  г.1320

28. Нэгэн уураг нийт 500 аминхүчлээс бүрддэг бол нуклеотидын тоог ол.

А.1000  б. 250  в.1500  г.300

29.Үхэр ба үхрийн гүзээн дэх бичил биетний хоорондох харилцааны хэлбэрийг нэрлэ.

А.Комменсализм  б.Мутуализм  в.Нейтрализм  г.Конкуренци

30.Мутуализмын сонгодог жишээг нэрлэ.

А.Хаг  б.Ааруулын хөгц  в.Хавтгай хорхой  г.Хачиг

 

“ Эволюци “ бүлэг сэдэв

1.Ч.Дарвины эволюцийн онолоо анх бичсэн бүтээлийг ол.

А.Биологийн үүсэл  б.ургамлын үүсэл  в. Амьтны үүсэл г.Зүйлийн үүсэл

2.Байгаль дээр амьд биеийн оршин амьдрахын төлөө тэмцлийн үр дүнг юугаар тайлбарлаж болох вэ?

А.Байгалийн шалгарал  б. Зориудын шалгарал в.Экологийн шалгарал г.Биологийн шалгарал

3.Дарвин эволюцийн гол хөдөлгөгч хүчийг юу гэж үзсэн бэ

1.Амьдралын төлөө тэмцэл  2.Биологийн хүчин зүйл  3.Удамшил,хувьсал  4.экологийн хүчин зүйл  5.Шалгарал

А.1,2,3     б.2,3,4      в. 1,3,5     г.3,4,5

4.Аль нь эволюцийн нэгж болдог вэ?

А.Амьд байгаль  б.Биоценоз  в.Биогеоценоз  г.Популяци

5.Зориудын шалгарлын бүтээлч үүрэг юу вэ?

А.Шинэ зүйл бий болгох   б.Шинэ популяци бий болох  в.Шинэ үүлдэр,сорт бий болгох   г.Шинэ дэд зүйл бий болгох

6.Микроэволюци гэж юу вэ?

А.Баг үүсэх  б.овог үүсэх  в.Зүйл үүсэх  г.Анги үүсэх

7.Макроэволюци гэж юу вэ?

А.Амьтан үүсэх б.Ургамал үүсэх  в.Төрөл,овог үүсэх  г.Бичил биетэн үүсэх

8.” Онтогенез бол филогенезийн товч давталт мөн “  гэдгийг юуны хууль гэж нэрлэдэг вэ?

А.Эволюцийн хууль  б.Биологийн хууль  в.биогенетикийн хууль  г.генетикийн

9.Конвергенци гэж юу вэ?

А.Шинж тэмдэг холбох  б.Шинж тэмдэг ойртох  в.Шинж тэмдэг үүсэх г.Шинж тэмдэг салах

10.”Зүйлийн хос нэршлийн зарчим”-ыг анх хэргэлэсэн эрдэмтэн хэн бэ?

     А.К.Линней  б.Ж.Б.Ламарк  в.Ч.Д.Дарвин   г.К.Ф.Рулье 

11. Дарвин хувьслыг хэрхэн ангилсан бэ?

     А.Тогтвортой ба тогтворгүй    б.Тодорхой ба тодорхой бус 

         в. Удамшдаг ба тодорхой бус  г. Удамшдаггүй ба тодорхой  

12. Модификаци хувьслын гол шалтгаан юу вэ?

     А. Нэг үүлдрийн амьтдын дунд бусдаас ялгарах онцгой өөрчлөлт,хувьсал бүхий бодгаль биес

16өөрчлөлт,хувьсал бүхий бодгаль биес

    В. Бодгаль биед гарсан тэрхүү шинж тэмдгийн хувьсал түүний генотиптэй холбоогүй зөвхөн гадаад шинжид (фенотип) хамаардагтай холбоотой

    Г. Бодгаль биед гарсан тэрхүү шинж тэмдгийн хувьсал түүний генотиптэй холбоотой зөвхөн гадаад шинжид (фенотип) хамаардагтай холбоотой

     13. Зүйлийн дотоод тэмцлийн жишээг ол.

    А. Нэг зүйлийн шувууд үүрлэх газар нутгийн төлөө өрсөлдөх   б.Үхсэн амьтны сэгүүдийг үнэгнүүд булаалцалдах   в.Согоонуудыг хураахын төлөө буганууд өрсөлдөх  г.Туулайг үнэг,чоно барьж иднэ. Д. А+б+в

14. Зүйл хоорондын тэмцлийн ач холбогдол юу вэ?

     А.Зүйлийн дотоод тэмцэл улам эрчимжинэ.   Б.Зүйлийг хувиргана.  В. Зүйлийг боловсронгуй болгодог  г.Бүгд зөв

15. Шинж тэмдэг салах буюу дивергенци гэж юуг хэлэх вэ?

       А.Шалгарлын замаар бие махбодын шинж тэмдгүүд салж холдох үйл явц

           Б.Шалгарлын замаар шинж тэмдэг өөрчлөгдөх

            В. Байгалийн шалгарлын дүнд шинж тэмдэг өөрчлөгдөх

                    Г.Аль аль нь

16. Тодорхой газар нутгийг эзлэн оршдог ч зүйлийнхээ бодгалуудын бусад бүлгээс орон зай,цаг хугацааны хувьд харьцангуй тусгаарлагдсан ,хоорондоо чөлөөтэй эвцэлдэн үрждэг,нэгэн зүйлд хамаарах бүлэг бодгалийг …….. гэнэ.

              А.Биоценоз б. Биосфер  в.Популяци  г.Зүйл

17. Нэг өвгөөс үүссэн ,биеийн бүтэц,физиологи,биохимийн хувьд ижил төстэй,өөр хоорондоо чөлөөтэй эвцэлдэн үржих чадвартай үр удам төрүүлдэг,тодорхой орон зайг эзлэн тархсан бүлэг бодгалийг …….гэнэ.

          А.Биоценоз б. Бүлэг  в.Популяци  г.Зүйл

18. Зүйлийг хооронд нь ялган таних шинж тэмдгийг ……………… гэнэ.

   А.Зүйлийн шалгуур шинж   б. Популяцийн шалгуур шинж  в.Түлхүүр шинж

                          г.  Түлхүүр зүйл

19. .Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас байгальд орчинд үүссэн химийн хорт бодисын үйлчилгээнд амьтдын дасан зохицох байдал нь аль шалгарлын үр дүн бэ?

А.Хөдөлгөх шалгарал  б. Салгагч шалгарал  в.Тогтворжуулагч шалгарал

г. Бэлгийн шалгарал 

20. Шавжаар тоос хүртдэг ургамлын цэцгийн шадар эрхтэн хэлбэр хэмжээний хувьд ихэвчлэн дундаж төлөв байдалтай байдаг нь ямар шалгарлын үйлчлэлийн үр дүн бэ?

А.Хөдөлгөх шалгарал  б. Салгагч шалгарал  в.Тогтворжуулагч шалгарал

г. Бэлгийн шалгарал 

21. Газарзүйн түүхэн өөрчлөлтийн улмаас эх зүйлийн анхны тархац нутаг тасран тусгаарласнаасс үүссэн зүйлийн доторхи хэлбэрээс шинэ зүйл үүснэ. Үүнийг зүйл үүсэх ямар арга гэдэг вэ?

        А. Аллопатрик б. Орчинсмол  в.Симпатрик  г. Б+в

22. Гүйцэтгэх үүрэг өөр өөр боловч гарал үүсэл,бүтцийн хувьд ижил эрхтнийг … гэнэ.

          А.Гомолог эрхтэн  б. Аналог эрхтэн в. Рудимент эрхтэн  г. Атавизм

23. Гомолог эрхтнүүдийг ол.

1,Вандуйн утаслаг цалам,тошлогийн өргөс  2,Төмсний булцуу,бөөрөнхий сонгины булцуу   3,Загас ,хавч 2-ын заламгай 4,Мухар цагаан,хонхлой цэцгийн үндэслэг иш 5,Сохор номин, хүн хорхой 2-ын малтагч мөч

                                                    А.1,2,3  б.1,2,4  в. 1,3,5 г. 3,4,5  д. 2,3,4

24,Аналоги эрхтнүүдийг ол.

1, Төмсний булцуу,бөөрөнхий сонгины булцуу   2, Төмсний булцуу,бөөрөнхий сонгины булцуу 3,Шувуу ба сарьсан багваахайн далавч   4, Сохор номин, хүн хорхой    

                             А.1,2,3  б.1,2,4  в. 1,3,5 г. 3,4,5  д. 2,3,4

25,Рудимент эрхтэнг ол.

1,Адууны сагаг  2,Халитны хойд мөчдийн бүслүүр яс  3,Хиаг,хонхлой,оймын үндэслэг ишний хайрсууд  4,Мухар олгой    5,Ахар сүүл

                      А.1,2,3 б. 2,3 4   в. 1,2,3,4  г. 2,3,4,5  д. 1,2,3,4,5

26,Өвгийн шинж зарим бодгаль биед илрэхийг атавизм гэдэг. Түүний жишээг олно уу?

1,Олон хөхтэй төрөх  2,Бие нь өтгөн үстэй төрөх 3,Эрээн тахь шиг зүстэй унага төрөх  4,3 дахь зовхины үлдэц  5,Хөлгүй гүрвэлд эгэм,далны үлдэгдэл

                          А.1,2,3  б.1,2,4  в. 1,3,5 г. 3,4,5  д. 2,3,4

27. Үр хөврөлийн төсөөт байдал ,хөврөлийн хөгжлийн үед өвгийн шинжээ дахин давтах зэрэг нь түүхэн хувьсах хөгжлийн … баталгаа юм.

        А.Палеонтологи   б. Эмбриологи  в. Морфологи г. Биохими

28. ,”Онтогенез бол филогенезийн хураангуй давталт мөн. “ гэсэн биогенетикийн хуулийг ямар эрдэмтэн үнднслэсэн бэ?

              А. Ч.Дарвин   б. Э.Геккель,Ф.Мюллер   в. Харди,Вайнберг                            г.Шванн,Шлейдэн

29. Амьд бие махбодын тархалтын зүй тогтол,байршилтын онцлогийг физик газарзүй,цаг уурын нөхцөлтэй нь холбон судалдаг шинжлэх ухааны салбарыг … гэнэ. 

  А. Жишил анатоми  б. Палеонтологи  в. Эмбриологи  г. Морфологи  д.Биогеограф

30. Ланцетникийн гуурс маягийн зүрхнээс дээд зэргийн сээр нуруутны 2,3,4 тасалгаат зүрх үүсэж цусны их,бага эргэлтийг тусгаарлах хүртэл хөгжсөн цусны системийн түүхэн хувьсах хөгжил нь

           А. Ароморцоз  б. Идиоадаптаци  в. Дегенараци  г. Регенераци  д. Адаптаци

31,Хошоонгор дээр паразитлан амьдардаг ургамал

           А. Ароморцоз  б. Идиоадаптаци  в. Дегенараци  г. Регенераци  д. Адаптаци

32. Дараах шалгуур шинжүүдийг зөв харгалзуул.

1

Морфологийн

А

Үржлийн эрхтний бүтэц,үржлийн хугацаа,үржих орчны ялгаатай байдал

2

Физиологийн

Б

Байгаль дээр зүйл бүхэн амьдрах тодорхой тархац нутагтай байна.

3

Генетикийн

В

Зүйлийн  оршин амьдарч буй гадаад орчны олон хүчин зүйлийн нийлбэр цогц шинж

4

Газарзүйн

Г

Нэг зүйлд хамаарах бадгалуудын гадаад хэлбэр,дотоод бүтцийн төсөөтэй байдал

5

Биохимийн

Д

Зүйл тус бүр хромосомын хэлбэр,хэмжээ ,тоо түүнд агуулагдах генийн өвөрмөц сантай.

6

Экологийн

Е

Зүйл тус бүр уурагт бодисынхоо химийн найрлага буюу уураг ,нуклейн хүчлийн өвөрмөц бүтцээрээ ялгардаг.

А.1а2б3в4г5д6е   б.1г2а3д4б5е6в   в. 1г2д3а4б5е6в   г. 1а2в3д4г5б6е  д.1е2д3г4в5б6а

33. Дараах байгалийн шалгарлын хэлбэрүүдийг зөв харгалзуул.

1

Хөдөлгөгч шалгарал

А

Саланги бэлэгтэй амьтдын эр,эм хүйсийн бодгалууд үржлийн эрхтний бүтцээр төдийгүй гадаад хэлбэр,зан төрхийн хувьд бие биеэс ялгаатай байна.

2

Тогтворжуулагч шалгарал

Б

Шинж тэмдгийн салалтын үр дүнд нэг популяци задран янз бүрийн фенотипийн хослол бүхий бие даасан хэд хэдэн хэлбэр үүсдэг. 

3

Салгагч шалгарал

В

Популяцид үүсч бүрэлдсэн чанар,шинж тэмдгийг тэр хэмжээнд нь тогтвортой барих юмуу  дээшлүүлэх үйлчилгээ бүхий шалгарлын хэлбэр

4

Бэлгийн шалгарал

Г

Амьд бие махбод ,тэдгээрийн бүлгийн чанар ,шинж тэмдгийг дундаж хэм хэмжээнээс хөдөлгөх чиглэлээр үйлчилдэг  шалгарал

            А.1а2б3в4г    б. 1г2в3б4а    в. 1б2в3а4г    г. 1г2а3в 4б   д.    1б2а3г4в

34,Дараах хүснэгтийг нөхөж бич.

Эволюцийн зам

 

 

 

 

 

 


35. Дараах хүснэгтийг нөхөж бич.

Амьдралын төлөөний тэмцэл

 

 

 

 

 

 

 


36.Дараах ойлголтуудыг зөв харгалзуул.

     1.Аналоги         а.Сүүлтэй хүн төрөх

     2.Гомологи       б.Шинж тэмдэг ойртох

     3.Атавизм         в.Шувуу,эрвээхэй далавч

     4.Рудимент       г.Шувууны далавч,хүний гар

     5.Конвергенци   д.Шинж тэмдэг холдох

      6.Дивергенци       е.Мухар олгой

37. Дараах ойлголтуудыг зөв харгалзуул.

     1.Эмбриологи баталгаа       а.Ангилалзүйн нэгжид бүлэглэх

     2.Палеонтологи   баталгаа   б.Онтогенез бол филогенезийн товч давталт мөн.

     3.Морфологи  баталгаа      в.Үр хөврөлийн төсөөтэй шинжүүд

     4.Биогенетик  хууль            г.Сөнөсөн ургамал,амьтныг сэргээн босгох

     5.Биогеографын баталгаа   д.Амьд биеийн газарзүйн тархалт

     6.Ангилалзүйн баталгаа      е.Амьтдын эрхтний бүтцийг харьцуулах

38. Түүхэн хувьсах хөгжил дэх биологийн дэвшлийн үндсэн шинж төрхийг нөхөж гүйцээ.

 

Биологийн дэвшил

Тухайн зүйлд хамаарах бодгаль биесийн тоо толгой

 

Дэлхэц нутаг

 

Түхэн хувьсал хэрхэн явагддаг вэ?

 

Эцсийн үр дүн

 

39. Түүхэн хувьсах хөгжил дэх биологийн  бууралтын үндсэн шинж төрхийг нөхөж гүйцээ.

 

Биологийн дэвшил

Тухайн зүйлд хамаарах бодгаль биесийн тоо толгой

 

Дэлхэц нутаг

 

Түхэн хувьсал хэрхэн явагддаг вэ?

 

Эцсийн үр дүн

 

 

40.Эволюци гэж юу вэ?

А.Мутаци хувьсал  б.Байгалийн шалгарал в.Амьд байгалийн түүхэн хөгжлийн зам  г.Амьдралын төлөөний тэмцэл

 

 

“ Дэлхий болон хүний үүсэл,хөгжил “

1. ,Амьдрал бол уурагт биеийн оршин тогтнох хэлбэр бөгөөд энэ оршин тогтнох хэлбэрийн мөн чанар нь тэрхүү уурагт биеийн химийн бүрэлдэхүүн байнга хувьсан шинэчлэгддэгт байдаг гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?

               А. Ч.дарвин б. К.Линней  в.Маркс  г.Ф.Энгельс  д.М.В.Волькенштейн

2. А.И.Опарин амьдралын үүслийн тухай ямар онолыг дэьшүүлсэн бэ?

       А. Амьдрал бол уурагт бищ оршин тогтнох хэлбэр  б. Биогенетикийн хууль 

              в. Коацерватын онол   г.Эволюцийн онол д. Эсийн онол   

3. Хүн аль эриний ямар галавт үүссэн бэ?

         А.Кайнозой,Антропоген  б. Кайнозой,Неоген  в. Кайнозой,Палеоген        

                   г.Мезозой,Цэрд 

4,Аль эрин ,галавт мөлхөгчид ноёрхсон бэ?

          А. Мезозой,Цэрд  б.Мезозой ,Юр в.Мезозой,Триас  г.Мезозой ,Перм 

5.Хүн,адгуусан амьтнаас ялгагдах онцлог шинж юу вэ?

1.Дохионы 1-р систем  2. Дохионы 2-р систем  3.Босоо явах болсноор урд мөч нь гар болон хувирсан  4.Биеийн хүндийн хүчний үйлчлэл өөрчлөгдсөн

А.1,2,3  б.2,3,4  в. 3,4  г.1,4

6.Хүн,амьтны үйл ажиллагааны ижил талууд юу вэ?

А.Хэл яриа  б.хооллолт  в.Амьсгал  г.б+в

7.Хүний үүслийн гол хөдөлгөгч хүч юу вэ?

А.Удамшил б.Хувьсал в.Хөдөлмөрлөх  г.Тэмцэх

8.Бич хүн болж хувирахад шийдвэрлэх үүрэг гүйэтгэсэн зүйл нь юу вэ?

А.Босоо явах б.Цаг уур  в.Хоол тэжээл г.Байгаль

9.Хүний үүслийн үе шатуудыг нэрлэ.

1............

2...............

3..................

10.Антропогенезийн биологийн хүчин зүйлийг нэрлэ.

1............

2...............

3..................

“ Экосистем “

1.Экосистем гэж юу вэ?

А.Амьд ба амьгүй биеийн хоорондох бодисын солилцоо  б. Амьд ба амьгүй биеийн хоорондох эрчим хүчний урсгал  в. Амьд ба амьгүй биеийн хоорондох бодисын солилцоо,эрчим хүчний урсгал г. Амьд ба амьгүй биеийн солилцоо 

2.Экосистем гэдэг нэр томъёог анх хэн гэдэг эрдэмтэн хэдэн онд ашигласан бэ?

А.А.Тэнсли    б.В.Н.Сукачев  в.А.Тимирязев  г.К.Мебиус

3.Биогеоценозын хил хязгаарыг хаагуур тогтоодог вэ?

А.Усны бүлгэмдлийн хилээр  б.Ургамлын бүлгэмдлийн хилээр  в.Амьтны бүлгэмдлийн хилээр  г.Хөрсний бүлгэмдлийн хилээр

4.Шилмүүст ой ямар модлог ургамлуудаас бүрддэг вэ?

1.Шинэс   2.бургас  3.Гацуур  4.Улиас  5.Нарс

     А.1,2,3    б. 2,3,4     в.,1,3,5    г.3,4,5

5.Шилмүүст ойн экосистемд онцгой үүрэгтэй амьтныг ол.

А.хандгай б.шоргоолж в.буга  г.согоо

6.Экологийн солигдол буюу сукцесс гэж юу вэ?

А.Биоценоз,биоценозоор солигдох  б.Биоценоз,биогеоценозоор солигдох

В. Биоценоз,биосферээр солигдох  г. Биосфер,биоценозоор солигдох

7.Хамгийн энгийн экосистем аль вэ?

А.Цөөрөм  б.баянбүрд  в.Аквариум  г.заган ой

8.Ямар нэг ургамлын ургаж буй газрыг юу гэж нэрлэдэг вэ?

А.Биоценоз  б.Биотоп  в.Биогеоценоз  г.Экосистем

9.Экосистемийн хамгийн бага бүтээгдэхүүнтэй нь :

А.Хээр талын бэлчээр б.Хусан ой  в.Халуун орны ой  г.Шилмүүст ой

10.Сукцессийн үр дүнд :

А.Нэг бүлгэмдэл нөгөөгөөр солигдоно  б.Бүлгэмдлийн дотоод бүтцийг хадгална  в.Бүлгэмдэл хүрээлэн буй орчинд дасна  г.Амьд бие үгүй болно

 

“Биоценоз”

1 Биоценоз гэдэг нэр томъёог анх хэн гэдэг эрдэмтэн хэдэн онд ашигласан бэ?

А.А.Тэнсли    б.В.Н.Сукачев  в.А.Тимирязев  г.К.Мебиус

2.Аль нь автотроф хооллолттой вэ?

А.Эрдэнэшиш б.талын цагаан мөөг  в.Үхэр огодой  г.Голын хавч

3.Аль нь гетеротроф хооллолттой вэ?

А.Хус мод  б.5 салаа в.замаг  г.Туузан хорхой

4.Тодорхой нутаг дэвсгэрт оршин буй бүх амьд биетийн хам бүрдлийг юу гэж нэрлэдэг вэ?

 А.Биоценоз  б.Биотоп  в.Биогеоценоз  г.Экосистем

5.Консументийг нэрлэ.

А.Агь б.бактери  в.Мөөг г.Оготно 

6.Продуцентийг нэрлэ.

А.Агь б.бактери  в.Мөөг г.Оготно 

7.Редуцентийг нэрлэ.

А.Агь б.бактери  в.Туулай г.Оготно

8.2 зүйл хоёуланд нь ашигтай байдаг хам амьдралын хэлбэрийг юу гэж нэрлэдэг вэ?

А.Комменсализм  б.Мутуализм  в.Нейтрализм  г.Конкуренци

9. 2 өөр зүйлийн амьтдад хоёуланд нь эерэг,сөрөг ямар ч нөлөө үзүүлдэггүй харилцааны хэлбэрийг юу гэж нэрлэдэг вэ?

А.Комменсализм  б.Мутуализм  в.Нейтрализм  г.Конкуренци

10. 2 өөр зүйлийн амьтдад хоёуланд нь сөрөг  нөлөө үзүүлдэг харилцааны хэлбэрийг юу гэж нэрлэдэг вэ?

А.Комменсализм  б.Мутуализм  в.Нейтрализм  г.Конкуренци

 

 

 

 

                

 

 

 

 

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл үлдээх

13:01 , 2023-05-14 .. Бичсэн: Нарангоо (зочин)
Зөв хариуг нь тавьж өгч болох уу хариугаа тулгах гээд

11:22 , 2023-05-06 .. Бичсэн: Arntl
Янзтай

12:20 , 2018-04-24 .. Бичсэн: Зочин
hi tulhuuriig ni taviad uguuch tsaashid tulhuurtei ni tsug tavij boloh uu

10:40 , 2015-05-19 .. Бичсэн: Зочин
Түлхүүрийг нь тавиад өгөөч тэгэх үү?

21:20 , 2014-11-30 .. Бичсэн: Л,Номин -эрдэнэ1999 (зочин)
монгол хүн нэгэндээ тусал яваа гэдэг шиг хариуг нь тавиж өгнүү


21:15 , 2014-11-30 .. Бичсэн: Зочин
энийг бичсэн хүн харуултийн тавиж өгнүү

15:48 , 2013-05-18 .. Бичсэн: ээгий (зочин)
түлхүүрийг нь явуулах боломж байна уу. хариу.

11:44 , 2013-05-12 .. Бичсэн: Зочин
боломжийн тест байна.


жагаа

16:42 , 2013-03-18 .. Бичсэн: цээгий (зочин)
танайх их сайн шүү


08:30 , 2012-09-05 .. Бичсэн: Зочин
түлхүүр нь тодорхой байвал зүгээр байна


11:03 , 2012-02-18 .. Бичсэн: Зочин
uurgiin bioniilgjliin tuhai tvlhvv bwal zvgeer yumaa gehdee goe test bna

{ Сүүлийн хуудас } { 13 -р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Жишиг даалгавар
pretsentation
Цахим тест
Цахим судалгаа
Дуу
Зураг
Видео
Даасан анги
Манай хамт олон
Цахим зөвөлгөө

Сүүлийн бичлэгүүд

Эсийн хуваагдал
Мейоз ба митоз
Митоз ба мейоз
Митоз
Мейоз
Мейоз хуваагдал
Амьтны эс
Эсийн эрхтэнцрүүд
Эс
Бүх одод-Дурсамж
Бүх одод-Алтанзул
11-р ангийн Биолгийн хичээл
10-р ангийн дэвших жишиг тест 2011 он

Найзууд




:-)
 
xaax